Нэгдүгээрт програмаа татаж авсний дараа rar файлаа задалж stellarium.exe-г ажиллуулна.
Хоёрдугаарт програм дээр хаанаас харах байрлалаа Улаанбаатар болгон тохируулах хэрэгтэй. Үүний тулд дээр харагдаж байгаа зурагний дагуу configuration-руу орж location хэсэг дээр Улаанбаатар хотын координатыг оруулах хэрэгтэй.
Longitude: 106° 53' East
Latitude: 47° 55' North
Дараа нь save location дарж Улаанбаатар гэж нэр огч хадгална. Ингэснээр
таны Stellarium орох бүртээ Улаанбатараас ертөнцийг харах болно.
Stellarium програмын баруун доод буланд байх энэхүү 4 товчлуурийг ашиглан цаг хугацааг урагш нь хойш нь яаж ч ухрааж урагшлуулж болно.
1-р товчлуур ухраах
2-р товчлуур энгийн хэмнэлээр цаг урагшилна
3-р товчлуур хурдасгах
4-р товчлуур эргээд яг одооны цагт ирэх
Үүнийг ашиглан бидний битүүлэх өдөр буюу 2 дугаар сарын 24-ний өдөр очиж болно.
Энэ бол битүүний өдрийн сар юм.
Харин энэ бол шинийн нэгний сар юмаа. Энэ хоёр зургийг ажиглан битүүний болон шинийн нэгний сарний ялгаа тодорхой харагдаж байна.
Энэ мэтээр энэхүү програмыг ашиглан ганц сар ч биш нарны хиртэлт гэх мэт олон сонирхолтой зүйлсийг мэдэж чадах юм.
Гариг ертөнц таны гарт.
Програмыг татаж авах http://www.mediafire.com/?tz4ntlzytth